click to enable zoom
Searching...
We didn't find any results
open map
View Roadmap Satellite Hybrid Terrain My Location Fullscreen Prev Next
Your search results

Анх удаагаа үл хөдлөх хөрөнгө худалдан авч буй хүмүүст хүргэх хамгийн чухал зөвлөгөө #1

Posted by Nasanjargal Nasanjargal on February 4, 2020
| 0

Орон сууц, офиссийн барилга ер нь бүх төрлийн үл хөдлөх хөрөнгийн худалдаа хийх гэж буй хүмүүс далдхан айдастай байдаг гэхэд хилсдэхгүй. Ихээхэн хэмжээний хөрөнгө шингээж худалдан авах үл хөдлөх хөрөнгө маань цаашид үнэ цэнээ хадгалж, өсөн нэмэгдэх хөрөнгө байж чадах болов уу, байршил дэд бүтэц нь асуудал дагуулахгүй байгаа даа гэхчлэн толгой гашилгах асуултууд зөндөө. Уншигч танд үл хөдлөх хөрөнгийн худалдаа болон худалдан авалтаас гаднах бусад зүйлсийн талаар дэлгэрэнгүй ойлголт өгөхийн тулд худалдан авахаас өмнө юунд анхаарах ёстой, худалдан авалтын үйл явцаас юу хүлээж болохыг хэлж өгье. Мөн анхныхаа байрыг амаргүй сонголтын дундаас шилж авсныхаа дараа амьдралаа амар хялбар, ая тухтай байлгах аргуудыг ч бид цувралаар хүргэх болно.

Худалдан авахаас өмнөх анхаарах зүйлс

Таны нэн түрүүнд тодорхойлох шаардлагатай зүйл бол таны урт хугацааны зорилгод чинь орон гэртэй болох явдал хэр дээгүүрт бичигдэж байгаа эсэх, бусад төлөвлөгөөнүүдтэй чинь хэр нийцэж байгаа талаар эргэцүүлэх явдал юм. Урьдын адил түрээсний байранд мөнгөө төлөөд яваад байх уу, эсвэл түрээсэнд өгдөг мөнгөө ипотекийн зээл болгоод тийш өгөх үү. Ямар ч хүн өөрийн гэсэн хөрөнгөтэй болохыг тэр дундаа өөрийн нэр дээрхи байрандаа гал голомтоо бадраахыг хүсдэг. Зарим байрны  үнэ цэнэ хэдхэн жилийн дотор буурч анх авсан үнээрээ ч эргүүлээд зарж чадахгүй тохиолдол гардаг.

Ямартай ч та өөрийн үл хөдлөх хөрөнгө эзэмших зорилгоо улам нарийвчилж, тодорхой болгож, зөв чиглэл тогтоох үүднээс дараах таван асуултыг өөртөө тавиад үзээрэй.

1. ТАНЫ ХЭРЭГЦЭЭНД ЯМАР ТӨРЛИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХАМГИЙН ТӨГС ЗОХИЦОХ ВЭ?

Өөрийн амьдрах сууцаа худалдаж авах үед энгийн орон сууцны байшин авах уу, тэр нь хэр хэмжээтэй, хэдэн өрөөтэй байвал зүгээр, эсвэл амины орон сууц авах уу, таун хаус байвал дээр үү, нэг бол аав ээж, хадмуудтайгаа нэг дор гэр бүлүүдийг нэгтгэсэн нэг том байшин авах уу гээд олон хувилбар таны өмнө гарч ирнэ. Хувилбар бүр таны үл хөдлөх хөрөнгө эзэмших зорилгоос хамааран давуу хийгээд сул талтай учраас юуны өмнө ямар төрлийн үл хөдлөх хөрөнгө хамгийн хэрэгцээтэй болохыг шийдэх хэрэгтэй. Мөн та хуучин байр авах уу, шинийг авах уу гэдэг бас л том сонголтын өмнө таныг аваачна. Хуучин байр үнэ хямд байх ч засварын зардал, бэлэн болохыг хүлээх зэрэг чирэгдэл, зардал нь дүндээ дүн болохыг үгүйсгэх аргагүй.

2. Таны хүсч буй гэрт ямар ямар тодорхой онцлог зүйлс байх вэ?

Та амьдралынхаа хамгийн том худалдан авалтыг хийж байж ч магадгүй учир жагсаалт гарган, тун няхуур хандах нь зөв бөгөөд худалдан авалтаа өөрийн хүсэл хэрэгцээнд аль болох ойрхон байлгаж нийцүүлэх хэрэгтэй. Таны жагсаалтад амьдрах бүс дүүрэг, талбайн хэмжээ, үнэ зэрэг үндсэн үзүүлэлтүүдээс эхлэн хэдэн цонх нь наран талдаа байдаг, өрөөний зохион байгуулалтууд ямар гэх мэт нарийн зүйлсүүд ч багтах ёстой.

3.ТА ХЭР ИХ ЗЭЭЛ АВАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА ВЭ?

Байраа сонгохоосоо өмнө дансандаа хэр их хэмжээний мөнгө байгаагаа тооцоолох нь зөв. Таны цуглуулж хураасан нь хэр байна, үүнийг банкны урьдчилгаанд үзүүлэх 30 хувь гэж үзвэл танд хэр хэмжээний ипотекийн зээлийг банкнаас өгөх боломжтой вэ. Та хүсч буй зээлийнхээ сар бүрийн хүү, үндсэн өрөөс төлөөд явчихаар орлоготой байж чадах уу гэдэг том анхаарлын тэмдэг. Та хувьдаа 100,000,000 -ийн зээл авах боломжтой гэж бодох боловч зээл олгогч таны өр авлагын хэмжээ, сарын орлого, хэр удаан тогтвор суурьшилтай ажиллаж байгаа зэрэг гол гол хүчин зүйлүүдийг үндэслэн 50,000,000-ийг олгох боломжтой гээд суучихдаг тал бий.

4. ТА ГЭРТЭЭ ХЭР ИХИЙГ ЗОРИУЛЖ ЧАДАХ ВЭ?

Нөгөө талаас, банк таны төлөхөөр төлөвлөж байснаас ч илүү ихийг зээлээр олгох тохиолдол байдаг. Бараг л зөрүү мөнгөөр нь машин худалдаад авчихмаар ч юм шиг. Гэхдээ энэ тохиолдолд та олдсоны хэрээр гэж бодож болохгүй. Яагаад гэвэл танд эргээд төлөгдөх ёстой өр, дарамт шүү дээ. Харин маш нарийн тооцоог гаргах хэрэгтэй. Та сар бүр байрныхаа зээлэнд хэдийг тушааж байна, байрны цахилгаан дулааны төлбөр сард хэд байна, жил болгон даатгалын компанид амь насны даатгал, эрсдлийн даатгал хийлгэж мөнгө төлөх ёстой, бас шинэ байшинд орлоо гэхэд дөрвөн хананы дунд суугаад байлтай биш шинэ тавилга авах хэрэгтэй. Тэгвэл үүндээ хэдийг зарцуулахаар байна, автомашины гарааж шинээр авч чадахгүй бол өвлийн улиралдаа түрээсэнд хэдийг төлөхөөр байна гээд бүгд нарийн бодож, төлөвлөх ажлууд юм шүү.

5. ТАНД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ОЛОХ БОЛОН ХУДАЛДАН АВАХАД ХЭН ТАНД ТУСАЛ.Ж, ЗААВАРЛАХ ВЭ?

Дээрх олон асуултын дагуу биелүүлэх тэр олон ажлын ард та гарч чадах эсэхдээ эргэлзэж байна уу. Санаа зоволтгүй. Энэ бүхэнд үл хөдлөх хөрөнгийн агент тусалдаг. Та амьдралдаа ганц удаа үл хөдлөх хөрөнгийн худалдаа хийх гэж байгаа бол үл хөдлөх хөрөнгийн агент бол үргэлж энэ ажлыг хийдэг хүн. Тиймээс хамгийн дотны зөвлөх тэр л байна. Үнэ цэнээ алдахгүй, өсөн нэмэгдэх боломжтой байршилд, хамгийн чанартай, сайн гэсэн байшинг үл хөдлөх хөрөнгийн агент олж өгч чадна. Мэдээж, таны хүсэл, боломжинд тааруулж шүү дээ. Дээрээс нь таны сонгосон үл хөдлөх хөрөнгийн бичиг цаасны ажил, зээл авах, мэргэжлийн хүмүүстэй уулзахад тань тусална. Сайн үл хөдлөх хөрөнгийн агентийн туршлага л худалдан авах үйл явцад тулгарч болох эрсдэлтэй алхмуудаас таныг хамгаалж чадна.

Эх сурвалж᠄ www.gogo.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Compare Listings

Facebook User Timeline

Close