Your search results

Байр хайж байгаа хүмүүстээ бага зэргийн туршлагаасаа хуваалья

Posted by Nasanjargal Nasanjargal on June 13, 2019
| 0

Байр хайж байгаа хүмүүстээ бага зэргийн туршлагаасаа хуваалья гэж бодлоо.
1. СӨХ-ны үйл ажиллагаа муу байр авбал яваандаа авсан байр чинь амархан өнгө зүсээ алдаж, үнэ цэнэ нь буурна. авсан үнээ барихгүй гэсэн үг.
2. Хэт хуучны байр үнэ хямд ч засвар их орно.
3. Машины зогсоол муу, яг түгжрэлийн голомт дээр бол өдөр бүр гэртээ орох гэж нилээдгүй хугацааг түгжирч зогсоол хайж өнгөрүүлэх болно. холхон тавиад алхах ч үе гарах байх.
4. Хүүхдийн тоглоомын талбай байгаа эсэхийг шалгаж үзээрэй. хүүхэдгүй хүмүүс тоохгүй байж болох ч, өсөж үржих л байх . ккк. тэр үед суух ч сандалгүй байртай бол хэцүүдээ. бас эргээд зархад гэр бүлтэй хүүхэдтэй хүмүүс бол авахгүй.
5. Төгсгөлийн шугам байрлаж байх магадлалтай байр бол усны даралт нтр эд усанд ордог цагаар бага байх нь бий.
6. 1 болон 2 дахарын байр бохир халих магадлал маш өндөр байдаг. гэхдээ мэдээж энэ бүгд тийм гэсэн үг биш. бохирын шугам бөглөрөх бол давагдашгүй хүчин зүйлсийн нэг шүү. ккк.
7. Хамгийн дээд давхарын байр, дээрээсээ ус алдаж болзошгүй. маш найдвайртай дээвэртэй эсэхийг нь дээвэрлүү нь гарч үзэхэд илүүдэхгүй.
8. За тэгээд хажуугийн айлын чимээ хажууд мэт сонсогддог бол ёстой төвөгийн төвөг шүү дээ 😂. шоучин, эсвэл хэрүүлтэй айлтай хөрш бол амар заяагаа үзнэ гэж байхгүй.
9. Хогийн пүнкер нь дотороо байдаг, тэгээд тэр нь орцоор нэг үнэртэж байвал тусгаарлагч муу, зөв зохистой баригдаагүй л гэсэн үг. энэ элдэв шавьж үүрдэх маш таатай нөхцөл болдог. хог үнэртэхгүй бол харин хог зайлуулахаа зөв барьсан нэсэн үг.
10. Нар тусдаггүй, эсвэл булангийн байр жаахан хүйтэн л байдаг юм. Гэхдээ сайн хана дулаалгатай бол асуудалгүй.
11. Цонхны порчик бас их чухал юм билээ шүү. цонх солиход 1 саяаас наашгүй. гэтэл сүүлийн үед порчикгүй байр их болсон бна лээ. цонх нь томоороо онгойдог. Зун зүгээрч өвөл агаар сэлгээ хийхэд маш хэцүү. Полконы хаалга, тэгээд шууд цонхтой хийгдсэн нь цөөнгүй. Тэр нь хаалга нь порчик хаалганы үүргийг давхар гүйцэтгэдэг гэсэн үг юм.
12. Гаднах үзэмж, дотрох үзэмж бол тийм ч чухал үзүүлэлт биш шүү. бүгд л адилхан хуучрана. Хэдэн жилдээ амьдрахад суурь нь, сан, цахилгаан холболт нь сайн бол болох нь тэр.
13. Ус зайлуулах хоолойтой эсэх, доороо гаражтай бол тийшээ нь ус ордог эсэх,
14. Дулааны улиралд авч байгаа бол паранд анхаархад илүүдэхгүй пар залгацан бол хүйтэн байх магадлалтай. үнэхээр хүйтэн байр бол ёстой тухгүй 😅

ийм дутагдалтай байруудад амьдарч байсан болно 😁 #Copy

Leave a Reply

Your email address will not be published.

Compare Listings

Facebook User Timeline

Close