click to enable zoom
Searching...
We didn't find any results
open map
View Roadmap Satellite Hybrid Terrain My Location Fullscreen Prev Next
Your search results

Та шинэ орон сууц хайж байна уу. Тэгвэл танд дараах зөвлөгөөг хүргэж байна.

Posted by Nasanjargal Nasanjargal on October 7, 2019
| 0

1. Та үнэхээр орон сууцтай болохыг хүсэж байна уу. Эрсдэлээ сайн тооцоолсон биз. Хэрэв банкны зээлээр орон сууц авах гэж байгаа бол сард төлөх хүүгээс гадна орон сууцны ашиглалтын зардлуудаа сайн тооцоолох хэрэгтэй. Орон сууц худалдан авагчдийн 70 орчим хувь нь банкны зээлээр орон сууц худалдан авдаг.

2. Эхний ээлжинд та орон сууц худалдан авах үнийн дүнгийн 30 буюу түүнээс дээш хувийн төлбөр төлөх санхүүгийн чадвартай байх хэрэгтэй. Улсын комисс хүлээн авсан орон сууцанд банкууд зээл олгож байгаа. Мэдээж урьдчилгаа төлбөр өндөр байх тусам хүү нь бага байна. Мэдээж 100 хувь төлбөл бүх зүйл асуудалгүй байраа хайх л үлдлээ.

3. Орон сууц худалдан авахад дараах гурван хүчин зүйл нөлөөлнө. Байршил, өрөөний сонголт, м.кв-н үнэ. Энэ гурвыг нэгтгэнэ гэдэг маш хэцүү. Хүмүүс ихэвчлэн авах дүүргээ эхэлж сонгодог. Ажил сургууль, цэцэрлэг гээд амьдралынхаа ая тухтай газарт байрлах орон сууц хайж эхэлдэг. Дараа нь өрөөний сонголт. Өрхийн орлогын хэмжээнээс шалтгаалаад орон сууцны сонголт гарч ирнэ. Сүүлд нь м.кв-н үнэ. Энэ нь дараах хүчин зүйлээс ихээхэн хамаардаг. Давхрын сонголт, цонх нь аль зүг харсан байна зэрэг.

4. Таны сонгосон орон сууц улсын комисс хүлээж авсан эвсэл дүүргэлт нь хийгдсэн захиалга авч байгаа орон сууц байж болох юм. Нэг талаас Улсын комисс хүлээн хүлээж авсан орон сууц нь банкны зээлд хамрагдах нь хамгийн том боломж. Шууд нүүж ороход бэлэн амьдарч болно гэсэн баталгааг улсын комисс танд өгч байна гэсэн үг. Нөгөө талаас дотор талын засал хийгдээгүй байна гэдэг нь өрөөний сонголтын зохион байгуулалтыг өөрчилж, обойныхоо сонголтыг хийж болно гэсэн үг. Дээрээс нь барилгын явцад та хяналт тавих боломжтой. Ямар материалаар юу хийж байгааг нь харах боломжтой. Ингэснээр таны үл хөдлөх хөрөнгөндөө итгэх итгэл найдвар илүү төрнө.

Хэдийгээр эдгээр сайн давуу талууд байх ч гэлээ болгоомжлох зүйлүүд олон бий. Та орон сууцанд захиалга өгөхдөө тухайн барилгын гүйцэтгэлийг нь харах хэрэгтэй. Зарим нэгэн компаниуд барилга барих үнийн дүнгийнхээ тал мөнгөтэй байж барилгаа эхлүүлдэг. Дутуу мөнгөө орон сууц захиалагчийн төлбөрөөс мөнгө босгох тохиолдлууд бий. Хэрэв тухайн орон сууцанд захиалга орж ирэхгүй байвал яах вэ? Энэ нь шууд барилгын чанарт нөлөөлдөг. Төсөв ёсоор 1 барилгын материалыг 2,000 төгрөгөөр авах байсан бол 1,500 болж чанаргүй зүйл худалдан авах гэх мэт. Барилгын чанар материалын чанараас гэдэг. Тиймээс та олон жилийн туршлагатай, Найдвартай компанийн барьсан орон сууцанд захиалга өгөөрэй.

5. Та сонгосон орон сууцныхаа чанарыг нь яаж мэдэх вэ? Бид өрхийн орлогын түвшнээс хамаараад м.кв-н үнэнд ач холбогдол өгөөд чанарын асуудлыг орхигдуулдаг. Болж өгвөл өвөл орон сууц худалдан авбал зүгээр. Наад заах нь дулаахан эсэхийг мэдэх боломжтой. Хэрэв та дулаарсан үед байр авах гэж байгаа бол оршин суугчдаас тухайн барилгынхаа талаар мэдээлэл авах боломжтой. Орон сууцанд хамгийн гол нь сантехник сайн байх хэрэгтэй. Таны амь настай холбоотой нэг зүйлийн нэг нь байгалийн давагдашгүй хүчин зүйл болох газар хөдлөлтөд тухайн барилга тэсвэртэй байх эсэхийг нь асуугаад үзэхэд гэмгүй. Барилгын чанар компанийн нэр хүндэд оршдог гэдгийг та нэг бодоод үзээрэй.

6. Хуруу хумсаа хугалан байж авсан орон сууц тань зөрүүтэй байвал яах вэ? 1м.кв-н зөрүү гэдэг саяаар тоологдох мөнгө. 2009 он стандартчилал хэмжилзүйн үндэсний төвөөс баталсан “орон сууцны барилгын доторх талбайг тооцох аргачлал”-д зааснаар орон сууц барилгын талбайн хэмжилтийг барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулдаг байгууллага хэмжилт хийн гэж тусгасан .

Орон сууцны талбайг

– Иргэний хуулийн 142, 147 дугаар зүйлүүд

– Орон сууцны тухай хууль

– Орон сууц хувьчлах тухай хууль

Иймээс та орон сууцны мкв-т эргэлзээд байвал мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллагад хандаарай. Ингээд танд хууль эрхзүйн талаасаа барилгын компанитай гэрээ хийх л үлдэж байн

7. Хамгийн сүүлд хэлэхэд гэрээ хийхдээ юу юугүй гарын үсэг зурахаа азнаад хуулийн мэргэжилтэнд хандаж зөвлөгөө аваарай.

Эх сурвалж: Э. Энхнасан

 

Leave a Reply

Your email address will not be published.

Compare Listings

Facebook User Timeline

Close