Хүн бүр л хэзээ нэгэн цагт гадаадад амьдарч үзэхийг хүсдэг нь нууц биш. Харин бидний очихыг хүсдэг тэр орнуудад амьжиргааны өртөг, ялангуяа орон сууц ямар үнэтэй байдаг бол? Энэ асуултанд хариулахаар бид дундаж үнэ буюу 80 мянган ам.долларт багтах үнэтэй орон орны сууцнуудын жагсаалтыг хүргэж байна.

Нийт 3 өрөөтэй энэ байранд өөрийн гэсэн усан сан хүртэл бий.

2 Франц, Парис хот – 6 м.кв сууц
Францын нийслэл Парис хотын төвд иймэрхүү жижиг байр олно гэдэг тийм ч амар биш.

3 Итали, Неаполь хот – 87 м.кв байшин
Далайгаас ердөө 500 м зайтай ийм байшинд амьдарна гэдэг үнэхээр сайхан байх.

4 Испани, Барселона хот – 20 м.кв байр
Барселон хотод иймэрхүү байрыг ихэвчлэн оюутнууд хөлсөлдөг.

5 АНУ, Альбукерке муж – 57 м.кв байшин
80 мянган ам.долларт АНУ-ын Альбукерке мужид 2 давхар, 6 өрөөтэй, усан сантай боломжийн байшин олж болно.

6 АНУ, Лос Анжелес хот – 64 акр газар
Харамсалтай нь Лос Анжелес хотод 80 мянган ам.долларт байшин олох боломжгүй. Харин байшин барих зориулалттай 64 акр хоосон талбай авч болно.

7 Япон, Токио хот – 15.67 м.кв
Хэдийгээр энэ байр жижигхэн санагдаж байж болох ч Токиогийн иргэдийн хувьд энэ нь хамгийн түгээмэл орон сууцнуудын нэг юм.

8 Болгар – Тансаг зэрэглэлийн орон сууц
Болгарт та 80 мянган ам.доллараар хүссэн тансаг зэрэглэлийн орон сууцаа авч чадна.

9 Австрали, Апилайд хот – 25 м.кв сууц
Ердөө 1 өрөөтэй боловч энэ байрны оршин суугч гэдгээрээ та бонусанд нь байрны нэг давхарт байх бялдаржуулах клуб, номын сан, нэгдсэн угаалга хийх өрөө зэрэг зүйлсийг ашиглах боломжтой.

10 ОХУ, Москва хот – 34.8 м.кв сууц
Москва хотын захад эсвэл аз тань таарвал хотын төвд 80 мянган ам.доллараар 1 өрөө байр олох боломжтой.

11 Испани, Торовижа хот – 57 м.кв байшин
Та 80 мянган ам.долларт Торовижа хотод далайн эргээс 5-хан минутын зайтай газарт усан сан бүхий тансаг байшин худалдан авч чадна.

12 Венесуэл, Каракас хот – 130 м.кв байшин
3 унтлагын өрөө, 4 ариун цэврийн өрөө, нийт 12 өрөөтэй хотын төвд байрлалтай энэхүү байшинг та 80 мянган ам.долларт өлхөн өөрийн болгоно.

13 Герман, Баруун Берлин – 36 м.кв сууц
Баруун Берлиний орон сууцнууд ерөнхийдөө хямд байдаг ч 80 мянган ам.долларт 1-ээс илүү өрөөтэй байр олно гэдэг боломжгүй зүйл.

14 АНУ, Хьюстон хот – 90 м.кв байшин
2 давхар, 5 өрөөтэй боломжийн байшинг та Хьюстон хотоос өөр газарт олж чадахгүй.

15 Пакистан, Исламабад хот – 151 м.кв байшин
Нийт 8 өрөөтэй энэхүү байшинг та хотын захаас төвөггүй олно.

16 Өмнөд Африк, Кэйптаун хот – 55 м.кв байшин
2 унтлагын өрөөтэй энэхүү байшин боломжийн санагдаж болох ч хотоос зайдуу гэдэг нь том сул тал болдог.

17 Монгол, Улаанбаатар хот – 61 м.кв сууц
Манай улсын нийслэлд шинэ 2 өрөөтэй, зай ихтэй байрыг 80 мянган ам.долларт хөнгөхөн авч болно. /www.hutultelmen сайтаас байрны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл аваарай./
18 Колумб, Богота хот – 62 м.кв байшин
Богота хотын төвд 5 өрөөтэй байшин тийм ч олон байдаггүй ч гэлээ ийм байшин 80 мянган ам.доллараас илүү үнэтэй байна гэж байхгүй.

19 Морокко, Маракеш хот – 45 м.кв сууц
Нэг том өрөө болон нэг унтлагын өрөөтэй ийм байрыг та 80 мянган ам.долларт авч болно.

20 Их Британи, Лондон хот – 46 м.кв завь
80 мянган ам.долларт багтаан Лондон хотод сууц олохыг хүсвэл танд хоёр тасалгаа бүхий завь л олдох болно.
