click to enable zoom
Searching...
We didn't find any results
open map
View Roadmap Satellite Hybrid Terrain My Location Fullscreen Prev Next
Your search results

“972 айлын түрээсийн орон сууцад хамрагдах хүсэлтээ 21,229 иргэн ирүүлээд байна”

Posted by Nasanjargal Nasanjargal on July 31, 2019
| 0

“Буянт-Ухаа 2” хороололд 972 айлын түрээсийн орон сууцад хамрагдах иргэдийн цахим бүртгэл долоодугаар сарын 22-ны өдрөөс эхэлсэн билээ.

Тус бүртгэл нийт 14 хоног буюу наймдугаар сарын 5-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.

Иймээс бүртгэлийн үйл явцын ажлын талаар Нийслэлийн орон сууцны корпорацийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Б.Ууганбаяраас тодрууллаа.

– “БУЯНТ-УХАА 2” 972 айлын түрээсийн орон сууцад хамрагдах хүсэлтэй иргэд одоогийн байдлаар хэр бүртгүүлсэн байна вэ?

– Энэ сарын сарын 22-ны өдрийн 17:00 цагт бүртгэл эхэлсэн. Одоогийн байдлаар 21,229 иргэн хүсэлтээ өгч анкетаа баталгаажуулсан байна. Манай байгууллагын албан ёсны веб хуудас руу өдөрт 120 мянга орчим хүн хандаж байна. Үүнээс үүдэн цахим бүртгэлийн системийн хувьд гацалт үүсэх, алдаа гарах зэрэг асуудлууд одоогоор үүсээгүй ба сервер хэвийн ажиллаж байна.

– Иргэд цахим бүртгэлд хамрагдахдаа юуг анхаарах шаардлагатай байна вэ?

– Иргэд бүртгүүлэх явцдаа өөрийн хариуцлагагүй байдлаас болоод гаргаж буй алдаанууд гарч байна. Иргэд түрээсийн орон сууцад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

  • Зөвхөн суурин компьютероор бүртгэл үүсгэх боломжтой.
  •  Анкетыг крилл үсгээр үг үсэг товчлохгүйгээр бичнэ.
  • Урд талдаа улаан чагт тэмдэглэгээтэй байгаа хэсгүүдийг бүгдийг нь бөглөнө.
  • Тоон тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн тоон тэмдэглэгээ, үсгэн тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн үсгэн тэмдэглэгээг хийнэ.
  • Тухайн иргэн нэг удаа л бүртгэл үүсгэх боломжтой тул өөрт тохирох сонголтыг зөв хийх бөгөөд анкетаа бөглөөд хадгалах товчийг дарснаар дахин засварлах боломжгүй болно.
  • Хүсэлт гаргагч нь анкетыг үнэн зөв бөглөх ёстой ба хэрэв ямар нэгэн байдлаар алдаатай худал мэдээлэл өгсөн тохиолдолд мэдээллийн сангийн хар жагсаалтад оруулах үндэслэл болж, сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болно.
  • Бүртгүүлэгч өмнө нь захирагчийн ажлын алба, Ахмадын орон сууц болон дүүрэг хороонд орон сууцад хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн оочир дугаар харгалзахгүй бөгөөд дахин цахим бүртгэлд хамрагдах шаардлагатай гэдгийг нэмж хэлмээр байна.
  • Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд хандан орон сууцад хамрагдах хүсэлт гаргаж байсан тохиолдолд тухайн үед үүсгэсэн и-майл хаяг болон нууц дугаараараа нэвтэрч орно. Хэрвээ нууц үгээ мартсан тохиолдолд нууц үгээ мартсан хэсэгт хандан өөрийн и-майл хаяг руу сэргээлгэн авах боломжтой.
  • и-майл хаяг болон нууц үгээ аль нэгийг нь мартсан тохиолдолд иргэний цахим үнэмлэхтэйгээ нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний Мишээл салбарт хандан сэргээлгэж авах боломжтой.

Үүнээс гадна иргэд бүтгүүлэхээсээ өмнө Нийслэлийн зорилтот бүлгийг түрээсийн орон сууцад хамруулах журамтайгаа маш сайн танилцаж, зорилтот найман бүлгийнхээ аль бүлэгт хамаарахаа гэр бүлийн хүрээнд ярилцаж тодорхойлох хэрэгтэй. Мөн орлого,зарлагын мэдээллээ бичихдээ бутархай тоогоор бус бүхэл тоогоор бичих ёстой гэдгийг анхааруулж байна.

Бүртгэл 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд багтан хэзээ бүртгүүлэх нь хамаагүй. Учир нь бүртгүүлсэн дараалаар бус ирүүлсэн мэдээллээс нь шалтгаалан эрэмбэлэгдэж, сонгон шалгаруулалтын ажил хийгдэнэ.

– Сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулах бол?

– НОСК зөвхөн бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдах сонгон шалгаруулах комисс сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

Leave a Reply

Your email address will not be published.

Compare Listings

Facebook User Timeline

Close