Your search results

“BARILGA EXPO 2019” олон улсын үзэсгэлэн

Posted by Nasanjargal Nasanjargal on May 1, 2019
| 0

“BARILGA EXPO 2019” олон улсын үзэсгэлэн 2019 оны 4-р сарын 26-28-нд “Барилгын материал”, мөн оны 5-р сарын 3-5 нд “Орон сууц, хаус дизайн”-ы чиглэлээр “Мишээл экспо” төвд зохион байгуулагдана.

Барилгын салбарын хамгийн олон оролцогч, үзэгчтэй “BARILGA EXPO 2019” олон улсын үзэсгэлэн яармагт оролцсоноор аж ахуйн нэгж, байгууллагууд богино хугацаанд хэрэглэгчдэдээ бизнесээ таниулж, тэлэх бүрэн боломжтой. “BARILGA EXPO 2019” үзэсгэлэн яармаг нь барилгын ханган нийлүүлэгч, үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч, орон сууц борлуулагч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгч, интерьер дизайн, зураг төсөл, архитектур, амины орон сууц барьдаг гээд салбарын бүхий л компаниуд өргөнөөр оролцож, олон боломжийг олж авдаг гэдгээрээ онцлогтой юм.

Хоёр чиглэлээр зохион байгуулагддаг тус үзэсгэлэнг хамгийн багадаа зорилтот 28 мянган үзэгч тогтмол хүрэлцэн ирж оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхдог, үүнээс 300 гаруй орон сууцны борлуулалт хийгдэж, 10 тэрбум гаруй төгрөгийн барилгын материал худалдаа нийлүүлэлтийн гэрээг үзэглэдэг гэсэн судалгаа гарчээ.

Манай компани энэхүү үзэсгэлэнд оролцож байгаа бөгөөд та бүхэн C-11 дугаар бүхий талбай дээр ирж манай бетон зуурмагийн үйлдвэр болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа мөн манай дээр худалдаалагдаж байгаа орон сууцнуудын талаар нэг дороос үнэн бодит мэдээлэл авж, төлбөрийн уяан хатан нөхцөл, маш хямдаар байртай болох боломжтой юм.

Барилгын салбарын хамгийн том үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна

 

Эх сурвалж:barilgaexpo.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Compare Listings

Facebook User Timeline

Close